ТАТМХ эрх олгох цахим сургалтын тухай
Тэсэлгээний сургалт, судалгааны төвөөс "Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах" эрх шинээр олгох сургалтыг зохион байгуулах гэж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд дараах зүйлсийг анхаарна уу.
Сургалтанд хамрагдахад анхаарах зүйлс:
1. 2-р сарын 15-наас танхимын сургалтыг нээж магадгүй байгаа тул одоогийн байдлаар 2021.01.25-29, 2021.02.01-05 хооронд Харьцах эрх олгох 2 удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулах гэж байна. Сургалтын дэлгэрэнгүй хуваарийг www.tsst.mn сайтаас харна уу.
2. Сургалтанд аж ахуйн нэгж, байгууллагуудын ирүүлсэн албан хүсэлтэд заасан нэр бүхий ажилчид хамрагдана.
Тайлбар: Энэ удаагийн "Харьцах эрх олгох" 2 сургалтанд зөвхөн УУРХАЙН НӨХЦӨЛД ажиллах ажилчид хамрагдана.
"Үйлдвэрийн ажилтан", "Тээврийн жолооч" нар хамрагдахгүй.
3. Сургалтанд хамрагдах ажилчдыг www.tsst.mn сайтын сургалтын хуваариас сургалтанд хамрагдах огноог сонгон, системд нэвтрэн бүртгүүлсэн байна.
Уг системээр бүртгүүлсэн ажилчид тухайн сургалтанд хамрагдана. Системээр бүртгүүлээгүй ажилчдыг сургалтанд хамруулахгүй.
Жич: Системд нэвтрэхтэй холбоотой зааврыг Х.Гэрэлбадрах 89253402 , A.Нямтулга 99241360 нартай холбогдож авна уу. И-мейл хаяг: gerleekh13@gmail.com, anyamtulga@gmail.com
4. Сургалт 5 хоног /40 цаг - Даваа - Баасан гараг хүртэл/ үргэлжилнэ. Сургалтанд хамрагдах ажилчдын нөхцөлийг бүрдүүлэх, ажлаас чөлөөлөх тал дээр анхаарна уу
- Сургалтанд хамрагдах ажилтан тус бүр камер болон микрофонтой суурин компьютер болон notebook-тэй байна. Техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
- Ажилтан бүрийн компьютерт ZOOM програмыг суулгасан байна. Аккаунт нэр дээр өөрийн нэр болон байгууллагын нэрийг бичсэн байна. Ажилтан бүр GMAIL хаягтай байна.
ZOOM-д нэвтрэх ID хаяг болон нууц үгийг ажилтан бүрт дамжуулна.
-
Сургалт өглөөний 9:30 цагаас эхлэнэ. 9.30 цаг гэхэд бүх ажилтан ZOOM програмд ID хаягаар хандан нэвтэрсэн байна. Бүртгэл явагдана.
5. www.tsst.mn сайтын системээр бүртгүүлсэн байгууллагуудад ZOOM-д нэвтрэх ID хаяг болон нууц үгийг сургалтын өмнөх ажлын өдөр дамжуулна.
6. Хэрвээ дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй албан байгууллагууд танхимын сургалтыг хүлээх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.